УИХ-ын гишүүн хүн бусдыг доромжилж болно, боов боожгойныхоо зургийг бусдад илгээж болно, зодож цохиж бусдын биед гар хүрч болно гэсэн жишгийг Монголын шүүх тогтоочиховуу гэж бодоход хүрч байна. Учир юу гэвэл хэдэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Мурат өөртэй нь амрагийн холбоотой байсан гэх Б.Бахытгүл хэмээх бүсгүйг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гомдлыг шүүн хэлэлцээд Д.Мурат гишүүн Б.Бахытгүлийг зодоогүй, …
Tag Archives: хууль эрхзүй
August, 2018
April, 2018
-
13 April
Ерөнхий сайдуудын баривчилгааны зохиолыг Ц.Элбэгдорж бичиж, М.Энхболд найруулж суугаа цагт үнэн шударга ёс ялах уу?
Монгол улсын 25 дахь ерөнхий сайд асан С.Баяр, 28 дахь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр АТГ-т нэгэн цагт дуудагдаж бараг нэг өрөөнд сууж байгаад хоёулаа баригдсаныг сонссон экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын баруун эрэгт казино тоглож сууснаа хувийн нисэх онгоц хөлслөн маш яаралтай Монголд ирсэн байна. Зарим хэвлэлээр Ц.Элбэгдоржийн эхнэр Болормаа “Өнчин хүүхдийг асрах” сандаа “Рио Тинто” группээс хоёр сая ам.долларын …
October, 2017
August, 2017
-
24 August
Машиндаа мансуурсан залуусыг саатуулжээ
Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний 23:00 цагийн үед мансуурсан байдалтай хоёр залууг саатуулжээ. Тодруулбал Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нарыг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад мансуурсан байдалтай байсан байна. Тэдний сууж байсан “Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл …
-
18 August
А.Ганбаатарыг 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулж АТГ шалгаж байна
60 тэрбумын хэрэгт холбогдоод буй А.Ганбаатарын эзэмшлийн “Шинэ монгол хаад групп” компани руу очсон АТГ-ын байцаагч нарыг А.Ганбаатар дотогш оруулахгүй үүднээсээ буцаажээ гэх мэдээлэл сошиал орчинд тарав. Энэ талаар эх сурвалжаас авсан мэдээллээр АТГ-ын байцаагч нар прокурорын зөвшөөрлөөр “Шинэ монгол хаад групп” компани руу нэвтэрчээ. Энэ үед Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан тус компанийн үүдэнд өөрийн хүмүүстэй ирж “Шинэ монгол хаад” групп руу …
-
14 August
Эрүүгийн 104 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газраас 2017 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс наймдугаар сарын 11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 15 гомдол мэдээллийг шалгасан байна. Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 3 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт шилжүүлжээ Ажиллагаанд. одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 104 хэрэгт …
-
11 August
Бүсгүйг гэртээ хорьсон этгээдийг эрэн сурвалжилж байна
Энэ сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага иржээ. Энэхүү дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэгтэнг баривчлах ажиллагаа явуулсан байна. Энэ хэргийг тодруулбал, арав хоногийн өмнө буюу энэ сарын 1-ний өдөр 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь фэйсбүүкээр танилцаж, улмаар …
July, 2017
-
26 July
Улсын ерөнхий прокурорын газар “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой асуудлыг шалгуулахаар болжээ
Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас “60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Уг …
November, 2016
-
23 November
Алдарын оргилд “тэмүүлэгч” М.Алдар гэж хэн вэ?
Монголын хууль эрх зүйн салбар сүүлийн хэдэн жил нам улс төр, салбарын сайд нарын “золиос” болоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Өнгөрсөн 4 жилд АН засгийн эрх барьж байх цаг үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин Эрх зүйн салбарт шинэчлэлийг бий болгох нэрийн дор энэ салбарынханыг дотор нь баахан бужигнуулсан. Тахарын албыг байгуулсан, Шүүхийн байгууллагуудыг нэгтгэж дүүргүүдийн дунд нэг шүүхтэй болсон. …
-
14 November
Оффшортон Д.Батбаярыг эрэн сурвалжилж, Эрдэнэтээс олжээ
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн клубээс эрхлэн гаргасан оффшор бүсэд данстай дэлхийн хэмжээний улстөрч бизнесмэнүүд болон бусад нэр хүндтэй хүмүүсийн талаарх мэдээлэл ил болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Монголчууд бид юун тоон дотор үсэг цохиж явах манатай гадаадад мөнгөө нуусан хүн байхгүй гэж мэдэмхийрч байтал харин ч оффшор бүсэд нэг байтугай нэлээн хэдэн компанитай, түүнийгээ ор тас мартсан, эсвэл үнэхээр татвараас …
October, 2016
-
3 October
Г.Дэнзэнг АТГ-аас цагдан хорьжээ
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас баривчилж, цагдан хорьсон байна. Түүнийг ЗХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Уг хэрэгтэй холбогдуулан Г.Дэнзэнг гурван сар орчим хугацаанд цагдан хорьж байсан бөгөөд тэрбээр эсэргүүцлээ илэрхийлж өлсгөлөн …
August, 2016
-
15 August
Хүүхдийг хамгаалалтын суудалд тээвэрлэхгүй бол 96 мянган төгрөгөөр торгоно
Замын Цагдаагийн Газраас “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” хэмээх сарын аян зохион байгуулж байгаа билээ. Энэхүү сарын аяныг 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 25-ныг хүртэл зохиох бөгөөд хамгаалах бүсийг хэрэглэснээр осолд өртсөн тохиолдолд автомашины урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-75 хувиар гэмтэл, эрсдлээс бүрэн хамгаалдаг болохыг сурталчлахыг зорьж байгаа юм. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр ослын үед …
June, 2016
-
24 June
Б.Баяраа: Монголд итгэж болох юм нь шүүх юм байна
Өтөл насандаа арга мухардсан, адармаатай асуудлуудтай нүүр тулах болгондоо шүүхэд хандсанаар 4 удаа эрхээ хамгаалуулаад байгаа Б.Баяраа гуай шүүхийн тухай өөрийн хүсэлтээр бидэнд ярилаа. Тэрбээр “Иргэдийн эрх ашгийг хохироодог төрийн эрх бүхий байгууллагын тамгатай луйварчдыг би үнэхээр их хорсож, жигшиж байна” гээд өөрийн адил дарамт амссан хэнд ч болов үгээ хүргэхээр яриагаа эхлэв. – Та анх юуны учир шүүхэд хандаж, …
-
20 June
Нэр дэвшигч Ж.Ганбаатарыг гүтгэжээ
УИХ-ын сонгуулийн Баянгол дүүргийн 68 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Жамбалын Ганбаатарын нэр хүндэд илт халдсан гүтгэлгийн чанартай мэдээллийг иргэн Н.Жавзандулам, Т.Мөнхбат болон өмгөөлөгч нар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд түгээжээ. Ж.Ганбаатарыг 2016 оны зургадугаар сарын 8-ны өдөр “Оргил 6 буудал” худалдааны төвийн нээлтээ хийхдээ хямдралтай худалдаа явуулж, бэлэг сэлт тарааж, урлагийн тоглолт зохион байгуулсан нь …
February, 2016
-
25 February
Иргэний хэргийн оролцогчид өөрийн хэргийн явцыг интернэтээс үздэг боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нарын хүмүүс оролцсон юм. Нэгдсэн системийн тусламжтайгаар иргэний …