Бүсгүйг гэртээ хорьсон этгээдийг эрэн сурвалжилж байна

Энэ сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага иржээ. Энэхүү дуудлагын  дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэгтэнг баривчлах ажиллагаа явуулсан байна. Энэ хэргийг тодруулбал, арав хоногийн өмнө буюу энэ сарын 1-ний өдөр 21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь фэйсбүүкээр танилцаж, улмаар уулзсан байна. Дараа нь эмэгтэйг иргэн О Тэрэлж рүү авч яван хүчиндэж, хэвтэрт ортол нь зоджээ. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьжээ.

Хохирогч М нь энэ сарын 9-ний өдөр нэгэн иргэнээс фэйсбүүкээр “Намайг хүн гэртээ хориод гаргахгүй байна” хэмээн тусламж хүссэнээр цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажлын хэсэг томилогдон, хэргийн газарт очиж, хохирогчийг сулласан байна. Харин цагдаа нарыг очих үеэр сэжигтэн гэртээ байгаагүй аж.Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газраас нотлох баримтуудыг авч хэргийн хохирогчоос тайлбар мэдүүлэг авч, гэр бүлийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.Одоогоор хэргийн сэжигтэн 43 настай О-г бариагүй байгаа бөгөөд сэжигтэнг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

 

 

 

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …