Иргэний хэргийн оролцогчид өөрийн хэргийн явцыг интернэтээс үздэг боллоо

cd4rcfa6wvШүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нарын хүмүүс оролцсон юм.

Нэгдсэн системийн тусламжтайгаар иргэний хэргийн оролцогчид нь интернэтийн сүлжээг ашиглан irgen.civilcourt.mn цахим хуудаст хандан өөрийн хэргийн талаарх мэдээллийг авах боломжтой боллоо. Тодруулбал, Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэнд мэдээлэл лавлагааны ажилтан тусгай кодтой хуудас өгөх бөгөөд иргэн irgen.civilcourt.mn цахим хуудаст тухайн олгогдсон кодоор нэвтэрч, хэргийн оролцогчид иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан, хариуцагч хариу тайлбар ирүүлсэн эсэх, шүүх хуралдаан товлогдсон эсэх, хэргийн материалтай талууд танилцсан эсэх зэрэг өөрт шаардлагатай бүхий л мэдээлэлтэй танилцах боломжтой юм.

Энэхүү системийг иргэд болон хуульчид, тэр дундаа өмгөөлөгч нарт сурталчлахад Хуульчдын холбооноос дэмжлэг үзүүлэн ажиллахаар болсон бөгөөд шүүхэд төлөөлөх эрх нээлгэх хүсэлт өгч буй хуульчдад зориулсан сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: mglbar.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …