УИХ-ын гишүүн хүн бусдыг доромжилж болно, боов боожгойныхоо зургийг бусдад илгээж болно, зодож цохиж бусдын биед гар хүрч болно гэсэн жишгийг Монголын шүүх тогтоочиховуу гэж бодоход хүрч байна. Учир юу гэвэл хэдэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Мурат өөртэй нь амрагийн холбоотой байсан гэх Б.Бахытгүл хэмээх бүсгүйг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гомдлыг шүүн хэлэлцээд Д.Мурат гишүүн Б.Бахытгүлийг зодоогүй, биед нь хөнгөн гэмтэл учруулаагүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /Энд дарж тус шүүх хуралтай холбоотой Б.Бахытгүлийн ярилцлагыг уншина уу/
Хэдийгээр шүүхийн шийдвэрлэсэн энэ хэрэг Д.Мурат гишүүний алдарт “боожгойны хэрэг” биш боловч тэрбээр яг энэ асуудлыг шалгуулахаар УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Харин одоо тэр шүүхээр цагаадлаа, түүнийг бусдын биед гэм хор учруулаагүй гэж шүүх үзлээ. Нэг ёсондоо тэр гэмт хэрэг хийгээгүй учир гишүүнээрээ үлдэж болохоор боллоо.
Гэвч…, түүний цаана ёсзүйн асуудал нь нээлттэй хэвээр үлдлээ. Эмэгтэй хүн рүү боожгойныхоо зургийг явуулсан Монголын парламентын гишүүн Д.Мурат гэдэг хүн хууль тогтоох байгууллагад ажиллах, Баян-Өлгий аймгийн олон мянган сонгогчийг төлөөлөх эрхтэй хэвээр хоцорлоо.
Удахгүй үүний “боожгойны” зургийг анх нийтэлсэн гэх сэтгүүлчийн шүүх хурал болно. Гэхдээ энэ удаад хувийн нууцад халдсан гэх гомдлоор сэтгүүлчийг яллуулахаар Д.Мурат, Б.Бахытгүл нар цагдаагийн байгууллагад хандсан гэдэг. Үнэндээ сэтгүүлч Майцэцэг гэх бүсгүй Д.Мурат, Б.Бахытгүл нарын хоорондын мессеж, зураг хөргийг гэрээс нь очоод хулгайлчиж аваад нийтэлчихсэн биш, харин Б.Бахытгүлийн хэвлэл мэдээллийн байгууллагад удаа дараалан гаргасан хүсэлтийн дагуу, хэвлэн нийтлэх үүргийнхээ хүрээнд мэдээлэл хүргэсэн байдаг.
Ёстой нөгөө “Чи ичихгүй бол би ичихгүй” гэгчийн үлгэрээр “Д.Мурат гишүүн боожгойны зургаа авч бусадруу явуулахдаа ичээгүй байхад түүнийг хүргэсэн сэтгүүлч юунд” ичих вэ гэдэг шиг л үйл явдал өрнөөд өнгөрсөн байдаг. Энэ бүгдийн дараа “бөгжний эзэн” /Д.Мурат зүүн гартаа том алтан бөгж байнга зүүдэг байсан/ гэнэтхэн “миний боожгой биш, би эмнэлэгт хэвтээд сэтгэл санаа орон гаран байсан, хувийн нууцыг задалсан” гэх мэтийн тайлбаруудыг хэвлэлд өгсөн байдаг.
Одоо тэр эцсийн бүлэгт энэ асуудалд сэтгүүлчийг буруутгаж, хэргийн учгийг сэтгүүлчтэй холбож аргалахаар зэхэж байна. Яг л “Бөгжний эзэн” уран сайхны кинонд бөгжний эзэн хэн байна, тэр асар их эрх мэдэлтэй байдаг шиг.
Сонирхуулж хэлэхэд хэрвээ удахгүй болох сэтгүүлчтэй холбоотой болох шүүх хурлын шийдвэр сээгүүлчийн эсрэг гарч, түүнийг хувийн нууц задруулсан гэж үзэх юм бол Нэгдүгээрт тус боожгойны хэргийг анх сэтгүүлчид рүү илгээсэн Б.Бахытгүл ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдэх бол, Хоёрдугаарт Д.Мурат гишүүний нутгай эрхтний зураг мөн гэдгийг шүүх нотолсон хэрэг болно. Энэ тохиолдолд шүүгч Д.Мурат гишүүний “ичимдэг эрхтэн” харж, хэвлэлээр гарсан зурагтай нь тулгаж байж нотолсон гэж логикийн хувьд ойлгоход хүрээд байгаа юм.
Ямартай ч эрхэм гишүүн бусад руу боожгойныхоо зургийг явуулж болдог, түүнийг нь бусдын хүсэлтээр нийтэлсэн сэтгүүлч бурууддаг жишиг тогтох ёсгүй гэдгийг олон нийт харж, хэлж байна.
Төгсгөлд нь хэлэхэд эмэгтэй хүнийг доромжилж болдог, тэдэн рүү “боожгойны зургаа” явуулдаг гишүүн ёс зүйн ямарч хариуцлага хүлээхгүй байсаар байх уу гэдэг асуудал нээлттэй үлдэж байна.
А.Галт