Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн жилийн улсын баяр наадамд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч улсын начин Б.Суманчулуун, Н.Адъяабат нарыг допингийн төрлийн бодис хэрэглэсэн болохыг илрүүлсэн.
Допингийн эсрэг үндэсний төвд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариуг үндэслэн дээрх хоёр бөхийн улсын наадамд тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан.
Ингээд хоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдсон тул хоёр бөхийн улсын начин цолыг хураах зарлиг гаргасан. Уг нь дүрмэндээ допинг хэрэглэсэн бөхийн цолыг хасч, барилдах эрхийг нь хасах тухай заасан байдаг ч залуу бөхчүүдэд боломж олгох үүднээс ийнхүү цолыг нь хураагаад өнгөрчээ.