Монголын Залуучуудын Холбоо өнгөрөгч хоёрдугаар сарыг “Хайрын сар” болгон зарлаж олон үйл ажиллагааг зохион байгуулсаны нэг нь “Хайрын захидал”-ын уралдаан байсан юм. Өнгөрөгч 2-р сарын 3-наас 2 сарын 13-ны өдөр хүртэл уралдаанаа зарлаж оролцогчдоос захидлыг хүлээн авсан. Уралдаанд оролцогчид гэр бүлийнхэндээ, Хайртдаа, Дотны найздаа, Үл таних нэгэнд захидлаа хаяглажээ. Гэр бүлийн радио ФМ 104,5-тай хамтран зохион байгуулсан уралдаанд нийт100 гаруй захидал ирж, шүүгчдийн бүрэлдэхүүн дүнгээ гаргасан байна. Ингэхдээ төрөл бүрт нэг захидлыг тодруулахаас гадна хамгийн цэвэр бичигтнийг ч шалгаруулжээ. Хайртдаа илгээх захидлын төрөлд У.Ганзоригийн Ханьдаа бичсэн захиа, Гэр бүлийнхэндээ бичсэн захидлаас Ж.Гансүхийн Аавдаа хаягласанзахиа, Үл таних нэгэнд илгээсэн захидалд н.Хүрэлбаатарын захидалтус тус шалгарсан бол хамгийн сайхан бичигтнээр С.Очиртөмөртодорчээ. Дээрх оролцогчдыг МЗХ-ны дэргэдэх Сургалт судалгааны Полиси төвийн цогц сургалтанд хүссэн үедээ үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг, Залуу хүний заавал унших ном, Жи-Мобайл ХХК-ийн бүтэн жилийн интернетийн хос дугаараар шагнахаар болжээ. Хайртай дотны хүндээ тэр бүр хэлээд байдаггүй сэтгэлийн нандин үгсийг цааснаа буулгаж, дэлгэе гээд ч зүрхлэдэггүй сэтгэлээ нээсэн эрхэм оролцогчиддоо баярлалаа. Дашрамд дуулгахад дээрх оролцогчдын ирүүлсэн захидал тун удахгүй Гэр бүлийн радио ФМ 104,5-ын залуусын Цэнэг хөтөлбөрөөр аудио хэлбэрээр танд хүрэх болно.
Түлхүүр үгМЗХ
Санал болгох мэдээ
МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …