Эрчим хүчний сайдтай нийслэлийн удирдлагууд уулзлаа

e5aa7575b9fa14152bc5be0e92142dc0Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Бадрал нар болон хотын захирагчийн албаны холбогдох хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэл хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож тодорхой асуудлуудаар хүсэлт тавьлаа.

Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ-ын болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх үүсвэрээр хангах асуудлыг шийдвэрлэх, хотын төвийн дулааны гол шугамыг өргөтгөх боломж, Их тойруугийн өндөр хүчдэлийн шугамын тасархай хэсгийг холбохын тулд Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргах гэх мэт асуудлуудыг хөндөж тавьлаа.

Эрчим хүчний сайд Д.Зоригт дээрх асуудлуудыг нухацтай авч үзэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гаргана гээд шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж шийдвэрлүүлнэ гэлээ.

Хотын удирдлагуудын хувьд зам, барилгын ажил эхэлдэг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргаж өгөхийг Эрчим хүчний сайд Д.Зоригттоос хүслээ.

fdb1fb96592e29ad978675e14cf9af06

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …