Сүүлийн үед хүн бүр ухаалаг утсаар гангарах болсон. Харин эдгээр ухаалаг утас нь биед маш хор нөлөөтэй байдаг. Хэдийгээр та түргэн шуурхай мэдээлэл авч хэрэглээгээ илүү өргөн хүрээтэй болгож байгаа ч энэ нь хэр аюултай болохыг ойлгохгүй байна. Сүүлийн үед гадаадын зарим оронд түүнчлэн Хятад, Энэтхэг зэрэг орнуудад утасаа ашиглаж байхад дэлбэрсэн, түүнээсээ болж эд эрхтнээрээ хохирсон тохиолдол олон гарч байгаа. Гар утсаа цэнэглэж байхдаа дуудлага хүлээн автал дэлбэрч чих, хацар нь гэмтсэн тохиолдолч гарч байсан. Энэ нь та бүхэн ухаалаг утасаа болгоомжтой ашиглах хэрэгтэй гэдгийг анхааруулж буй дохио юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
