Цаг уурын байгууллагаас гаргасан 7 хоногийн тойм мэдээнээс харахад 2016 оны 11 дүгээр сарын 04, 05, 06-ны өдөр нутгийн хойд хэсэг буюу Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 11-28 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны байдлаар улсын болон орон нутгийн чанартай хаагдсан зам, даваа байхгүй. Өнөөдрийн хувьд …
Tag Archives: сэрэмжлүүлэг
November, 2016
June, 2016
-
12 June
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Иймээс Нийслэлийн Oнцгой байдлын газраас мэргэжлийн байгууллагууд замын борооны ус зайлуулах инженерийн шугам, хоолой гаргалгааг шалгах, иргэд гэр, хашаагаа усанд автахаас хамгаалах, амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг …
-
9 June
Хилээр буу, сум авч гарахгүй байхыг анхааруулж байна
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлд 06 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн автомашины урд талын хайрцганд МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил нэвтрүүлэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Э.Наранбаатар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. …
May, 2016
-
7 May
Сэрэмжлүүлж байна
Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамжийн дагуу худалдааны газруудад кремтэй бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг ил задгай худалдаалж байна. Иймд иргэд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хаяг шошгоны мэдээллийг сайтар шалгаж байхыг сэрэмжлүүлж байна.
April, 2016
-
27 April
Сэрэмжлүүлэг: Дахин нэг хүүхэд нохойд хазуулжээ
Өчигдөр орой 18.00 цагийн орчим 14 настай Ж гэх охин нохойд хазуулсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, “манай охин Ж эм 14-ныг гудамжинд явж байх үед Буянт-Ухаагийн … тоотод суух иргэн У /эр.43н/-гийн тэжээвэр нохой зүүн хөлний шилбэнээс нь хазаж гэмтээсэн байна” гэж ХУД-5-р хороонд суух О /эм.38н/ нь өргөдөл гаргажээ. Уг өргөдлийн дагуу хэргийг Хан-Уул дүүргийн …
-
18 April
Сэрэмжлүүлэг: Хуурамч улсын байцаагчаас болгоомжил
Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг хууль бусаар ашиглан, өөрийгөө улсын байцаагч гэж танилцуулан иргэд, аж ахуйн нэгжийг залилан мөнгө авсан хэрэг удаа дараа гарсаар байна. Аж ахуйн нэгж, иргэдийн гомдлоор илэрсэн уг хэргийн талаар Цагдаагийн хэлтэст хандаад байгаа билээ. Харин МХЕГ-аас иргэд, аж ахуйн нэгжид энэ мэт төрийн хяналтын байгууллагын нэр барьж, залилан хийж яваа гэмт этгээдүүдийн арга мэхэнд өртөхгүйн тулд …
-
15 April
Хүүхэддээ Нурофен эмийг өгөхгүй байхыг анхааруулж байна
“Салхин цэцэг туссан хүүдээ эмчийн заавраар нурофен эм өгсөн ч бие нь улам муудсан. Хэзээ ч битгий хүүхдэдээ нурофен өгөөрэй” хэмээн Английн иргэн Хэйли өөрийн фэйсбүүк хуудаснаа анхааруулжээ. Хүүгийн ээж дөрвөн эмчээс асуусан ч дөрвүүлээ ибуфрофен агуулсан нурофен эм өгөхийг санал болгожээ. Тиймээс Хэйли эмчийн заавраар тус эмийг хүүдээ өгч эхэлсэн аж. Эм өгч эхэлснээс хэд хоногийн дараа хүүгийн бие сайжрах …
-
15 April
ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаалаа
Цас их орсны улмаас орон нутгийн чанартай зам, давааг хаажээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө цас их орж, цасаар шуурсан тул ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ. Мөн нутгийн урд хэсгээр цас их орж зарим даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс жолооч нарыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Мөн Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд цаг …
-
13 April
Сэрэмжлүүлэг
Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй боловч томоохон гол, мөрний адгаар мөсгүй болсон байна. Мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөсний зузаан 4 дүгээр сарын 1-ний өдрийнхөөс 10-40 см нимгэрч, мөс хэврэгшсэн байна. Цаашид цөн түрэх, цөнгийн хахаа ажиглагдаж, голын усны түвшин нэмэгдэх болно. Иймд ард …
-
11 April
Төв аймгийн замд осол гарчээ
Өчигдөр буюу 10-ны өдөр Төв аймгийн замд болсон автомашины ослын зургийг иргэн Эрдэнэбаатар твиттерт нийтэлжээ. Авто замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлье.
-
8 April
Сэрэмжлүүлэг
Хөвсгөлийн цагаан загас гэсэн хаяг шошготой худалдаалагдаж байгаа нөөшилсөн загас нь хэрэглэгчдийг ноцтой төөрөгдүүлж байна. Цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байгаа учир энэ төрлийн загасаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй болно. Хөвсгөл аймагт үйлдвэрлэгдэж байгаа шилэнд савласан нөөшилсөн загасан бүтээгдэхүүн нь Ховд, Увс аймгаас бэлтгэгдсэн сугас загасаар хийгдэж байна. Одоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 20 орчим …
-
5 April
Хачигт халдвараас болгоомжил!
Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Хачгийн идэвхитэй үе дөрөвдүгээр сараас эхэлдэг бөгөөд хачигт халдвар мөн үеэс эхлэн аравдугаар сар хүртэл бүртгэгддэг байна. Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз өвчнүүд ихэвчлэн тохиолддог байна. Хачигт энцефалит өвчин нь арван аймаг, Багануур, Багахангай, …
March, 2016
-
29 March
Залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна
Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд хувиараа аж, ахуй эрхэлдэг Х, Э нар нь Улаанбаатар хотын харъяат С гэгч эмэгтэйд хууртан 1,1 сая төгрөг залилуулсан хэрэг гарсан тул тус аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлэг хүргэж байна. С-нь хот, хөдөөгийн олон аж, ахуйн нэгж байгууллагыг хуурч, мэхлэн дансаар мөнгө гуйвуулан авсан ба ингэхдээ тухайн аж, ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний шошгон дээрх утас руу холбогдож …
-
28 March
Сэрэмжлүүлэг: Золбин ноход дайрсан хэрэг ихэслээ
Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх хандлагатай байна. 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г-ийн нохой тус хорооны иргэн А-ийн зүүн гар хөлийг хазаж гэмтээсэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б-ны “Дундад ази” үүлдрийн нохой тус хорооны иргэн Г-ын мөр, гуяыг хазаж гэмтээсний улмаас хохирогч ГССҮТөвийн Эрчимт …
-
24 March
Сэрэмжлүүлэг: Фэйсбүүкийн пост, найз нөхдийг нь ашиглаж хулгай хийдэг залуус баригдав
Сүүлийн үед орон байрны хулгай гаарсан байна. Хэдхэн хоногийн өмнө цагдаагийн байгууллагаас олон удаагийн үйлдлээр орон байрны хулгай хийсэн бүлэглэлийг илрүүлжээ. Тэд фэйсбүүкийн пост, найз нөхдийг судалж байгаад хулгай хийдэг байжээ. 120 удаагийн орон байрны хулгай хийсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа ажээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна. Танихгүй хүнтэй найз нөхөд болохгүй, мөн гэр орныхоо талаар болон …