Tag Archives: сэрэмжлүүлэг

July, 2015

  • 22 July

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Иргэд олон нийт та бүхнийг амарч аялаж зугаалахдаа доорх зүйлсийг анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнд: Бороо хур ихээр орж голын усны түвшин нэмэгдсэн үед гол болон гүнзгий тогтоол усанд орохгүй байх Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх Хүүхдүүдээ хараа хяналтгүй гол усруу явуулахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж яваа бол хараа хяналтандаа байлгах …

  • 20 July

    Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Ус цаг уур орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн урьдчилсан мэдээ ирүүлж байгаа учраас  иргэд, олон  нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна. Голын усны түвшин 60-80 см хүрч үерийн аюултай байдалд …

  • 16 July

    Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, Хойт Тамир, Урд Тамир болон Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-65 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давахын зэрэгцээ Хойт Тамир гол, Орхоны голын эхээр буюу Бат-Өлзий, Хархорин сум орчмоор үерийн түвшинг 5-25 см даваад байна. Түүнчлэн Хангайн өврийн Завхан, Заг, Байдраг, Онги …

  • 16 July

    Сэрэмжлүүлэг

    Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10 наас 2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 дуудлага мэдээлэл ирүүлсэнээс зам тээврийн осол хэргийн 822 дуудлага хүлээн авч ажилласан байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож …

  • 12 July

    Хуурамч зөвшөөрөл худалдан авахаас сэрэмжлүүлж байна

    Замын цагдаагийн төв штабаас “Хуурамч А, Г” нэвтрэх үнэмлэх борлуулж, ард иргэдийг хохироосон гэх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газарт ирүүлжээ. Үүний дагуу холбогдох шалгалт явуулахад иргэн, У, Н, Б нар бүлэглэн хуурамч зөвшөөрөл зарж борлуулж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилтнууд илрүүлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.  Одоогийн байдлаар 21 ширхэг хуурамч зөвшөөрөл хураан аваад байгаа бөгөөд өмнө нь хэнд …

  • 10 July

    Хэт халуунаас сэрэмжлүүлж байна

    Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зарим хэсгээр, маргааш ихэнх нутгаар аагим халуун болох тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Иймд, өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас сэргийлж,  нарны шил, малгайг тогтмол өмсүүлэх, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс болгоомжтой байх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Хэт халуунаас эрүүл мэндээ хамгаалахын тулд шингэн зүйл, …

  • 9 July

    Хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

    Урин дулаан цаг ирж иргэд амарч зугаалах, эмийн ургамал түүх, хайгуул хийх, алт олборлох, мал хариулах, түлээ, мод бэлтгэх зэргээр хээр гадаа, ой модонд явах нь ихэсдэг. Энэ үед хачигт хазуулах тохиолдол багагүй гарч байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү …

  • 9 July

    Баяр наадмын өдрүүдэд үер усны аюулаас сэргийлээрэй

     Ус цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар хот орчмоор 07 дугаар сарын 07, 08,12, 13-ны өдөр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-12 градус, бусад дүүргээр 13-18 градус дулаан, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй, 7 дугаар сарын дунд үе болон 3-р арав хоногийн дунд үеэр зарим нутгаар бороо орох төлөвтэй. …

  • 9 July

    Ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

    Баяр наадмын өдрүүдэд нийслэлчүүд ногоон бүсэд аялж зугаалдаг тул нийслэлийн онцгой байдлын газраас иргэдийг аялал  зугаалгаар явахдаа галын аюулгүйн төхөөрөмжөөр тээврийн хэрэслээ тоноглох, үнс нурмаа ил, задгай асгахгүй байх, ил түлсэн гал, цог нурам, татсан тамхи, шүдэнзний галыг бүрэн гүйцэд унтрааж, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллага, амралтын газруудыг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын …

  • 9 July

    Наршихаас сэргийлье

    Хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Үүнд: Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх; (Наранд аль болох бага явах) Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх; Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар …

  • 7 July

    Хүүхдийг гол ус руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

    Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих  Ховд, Буянт, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Ус судлалын Ховд-Өлгий, Сагсай-Буянт, Харбут-Алтай, Булган-Байтаг, Төгрөг-Манхан, Халх-Баянхошуу  харуул орчмоор үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот орчимд үерийн аюултай түвшинг 5-10 см даван тус тус үерлэж байна. 7 дугаар сарын 8-нд …

June, 2015

  • 30 June

    Цаг агаарын аюулт үзэгдэл ажиглагдаж болзошгүй

    Мөн ирэх 07, 08 дугаар сард өдрийн их халалтын улмаас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр орох, үер буух зэрэг ус, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдаж болзошгүй талаар цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Иймд аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газарт үүрэг, чиглэлийг өгөн ажиллаж байна. …

  • 30 June

    Гол усны ослоос сэргийлье

    Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.  2015 он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар усны ослын золгүй тохиолдлоор нийт 28 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгдэж, 29 хүн амь насаа алдсан байна. Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүддээ анхааруулахад бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа …

  • 24 June

    Сэрэмжлүүлж байна

    Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь 2015 оны 06 сарын 19-ний өдрөөс эхлэн 20-р хорооны “Хар усан тохой”-оос 11-р хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гарган ажиллаж байна. Мөн иргэд ихээр ирж амарч байгаа голын сав газруудад онцгой хяналт тавьж, амарч зугаалж яваа иргэдтэй биечлэн уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ онцгой …

  • 23 June

    Сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд төв, зүүн, говийн аймгийн нутгаар халж, хуурайшилт ихтэй, ялангуяа орхон, сэлэнгийн сав, зүүн аймгуудын нутгаар 30-35 градус хүрч халах төлөвтэй байна. Иймд: өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас болгоомжилж, задгай газар байлгах, нарны шил малгайг тогтмол өмсүүлэх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Мөн хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр их гарч …