Tag Archives: сэрэмжлүүлэг

March, 2016

  • 24 March

    Олон нэртэй Олонцоожоос болгоомжилно уу

    ХОХИРОГЧДЫГ ХАЙЖ БАЙНА Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид өөрийгөө Батжаргал, Цоож, Төрболд, Болор-Эрдэнэ, Төмөрөө гэх зэргээр хүмүүст танилцуулан, нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдээр явж их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авна, одоо мөнгө өгөх хүн маань ирнэ, түр мөнгө өгч байгаач гэж бусдыг залилдаг этгээдийг илрүүлэн шалгаж байна. Түүний жинхэнэ нэр нь Д.ОЛОН ЦООЖ. Гол төлөв Хүчит шонхор, Бөмбөгөр, …

  • 18 March

    Сэрэмжлүүлэг

    Цаг агаар дулаарч гол, мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг, шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Мөн хаврын улиралд хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, …

  • 16 March

    Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Энэ сарын эхээр цасаар шуурч, нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Тэгвэл ойрын өдрүүдэд дулаарахыг Ус,цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.  Өнөөдрөөс баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн болон зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүсч, хангайд цас,говьд бага зэргийн шороон шуурга шуурна. Үүнээс хойш дулаан өдрүүд үргэлжлэх аж.Өнөөдөр нийслэлд өдөртөө 4-9 градусын дулаан байна. Дулаараад ирэхээр голын мөс …

February, 2016

  • 8 February

    Сэрэмжлүүлэг: Визны залилангаас болгоомжлоорой

    Монгол улсаас Бельгийн вант улсад суугаа элчин сайд Х.Даваадоржийн гарын үсгийг дуурайлган хуурамч визний  материал бүрдүүлж залилан хийдэг бүлэг этгээдийг илрүүлсэн байна. Монгол улсын иргэн О.Ганбат, н.Отгоо нар нь зуучлуулагч болон виз гаргуулах гэж буй иргэдтэй Henryusa517@gmail.com, Grace JOSEEE /Viber/, John Newman /Ghana.B/ we chat хаяг болон +46769503639, +46769503639 гэх шведийн дугаараас холбоо барин бусдыг хуурах ажлаа хийдэг байжээ. Өөрийнх …

  • 6 February

    Сэрэмжлүүлэг: ОХУ-аас орж ирсэн барааг сайтар шалгаж авахыг зөвлөлөө

    МХЕГ-ын даргын 2016 оны 01 сарын 14-ны өдрийн 01/10 тоот удирдамжийн дагуу 2016 оны 02 сарын 05-ны өдөрХалиун-Уул ХХК-ийн супермаркетийн үйл ажиллагаанд ЭМБСХХААХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Энхтуяа, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.Чинбат, Ц.Эрдэнэжав, Ургамал хамгаалал хорио цээрийн хяналтын улсын байцаагч А.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй менежер Ч.Энх-Отгон, нягтлан бодогч Ч.Наран, худалдагч У.Уранчимэг нарыг байлцуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. …

  • 4 February

    Зика вирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай

    Дэлхийн 3 тивийн 23 улсад бүртгэгдээд байгаа Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд тухайн өвчнийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм. Иймд Зика вирусийн халдвар манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэлийг үнэлэх, тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн …

January, 2016

  • 21 January

    Сэрэмжлүүлэг: Хятадад сурдаг залуус илүү ихээр анхаарна уу

    Монголчууд маань Хятад улсыг ажил хэрэг, эмчилгээ, сургууль, наймаа хийх зэрэг олон шалтгаанаар тасралтгүй зорьсоор байна. Шарж хуурсан юм биенд хортой л гэдэг боловч чухам яагаад хортой гэдгийг тэр бүр мэддэггүй болов уу. Тэгвэл өнгөрсөн зун Хятадад нэгэн аймшигтай хагалгааг эмч нар нь хийжээ. Нэгэн бүсгүйн элгэн дотроос гарч ирсэн 2 кг киста, өндөгнүүд арзагнаж байхыг хараад хагалгааны өрөөн доторх эмч …

November, 2015

  • 17 November

    Халуун тогоогоо хүүхдээс холдуул

    Эцэг, эх, хэн нэгний анхаарал болгоомж, хариуцлагагүй байдлын уршигаар халуун цай, хоолонд түлэгдсэн бяцхан хүүхдүүд харамсалтайгаар амь насаа алдлаа. Өнгөрөгч хоногийн 05:30 цагт цагдаагийн байгууллагад “ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан хүүхэд нас барсан” гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Хэнтий аймаг Хэрлэн суманд оршин суух гурван настай, охин түлэгдэлт оноштойгоор эмчлүүлж байгаад нас барсан байжээ. Талийгаач охин 11 дүгээр сарын …

October, 2015

  • 7 October

    Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурга шуурна

    Дохио !! Цаг агаарыг аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна

  • 6 October

    Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ

    Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. 2015 оны аравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 …

September, 2015

  • 24 September

    Сэрэмжлүүлэг

    2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 24-ний өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 25-ны өдөр зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр баруун зүгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхи зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч хүйтэрнэ. Иймд: -Иргэд, малчид салхи шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс …

August, 2015

  • 31 August

    Нисэхийн замд овор ихтэй бараа автобус руу уналаа

    Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн замд том оврын ачаа ачиж явсан машинаас цахилгааны зориулалттай том эд ангийг автобус руу унагаасан хэрэг гарсан байна. Зорчигчдыг даруйхан буулгасан бөгөөд уг хэрэг том автобусуудын явах чиглэлд өөрчлөлт оруулснаас болж ийм төрлийн жижиг осол цөөнгүй гарах болсныг хэлсэн онцолсон байна. Мөн овор ихтай ачаа авч явах норм стандартыг мөрдүүлж байгаа эсэхийг дээрх ослоос …

  • 21 August

    Сэрэмжлүүлэг: Далангийн тогтоол уснаас эрэгтэй хүний цогцос олджээ

    Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад дуу цахилгаантай, усархаг хур бороо ихтэй зун болж өнгөрөв. Тиймдээ ч Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага нь үер, гол устай холбоотой дуудлага эзэлжээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд 80 шахам хүн гол, усанд эндэж амиа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Үүний 20 гаруй нь бага насны хүүхэд байна. Өчигдөрхөн л гэхэд нийслэлийн Сонгинохайрхан …

  • 20 August

    Сэрэмжлүүлэг

    Эрүүгийн цагдаагийн газрын хуурамч мөнгөн тэмдэгтийн санд бүртгэгдсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн 25 хувийг эзэлж байсан өнгөт хэвлэгч төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн 47 серийн 662 ширхэгийг “У” гэгч нь хуурамчаар үйлдэн гүйлгээнд оруулсныг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн 213 үйлдлийг нэгтгэн шалгаж прокурорын байгууллагад шилжүүлжээ. Цагдаагийн байгууллагад 2010.01.01-ээс 2015 оны 05 сар хүртэлх хугацаанд иргэн, …

  • 19 August

    Тайландад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд сэрэмжүүлэг хүргэлээ

    8 дугаар сарын 17-ны 19 цагийн орчим Бангкок хотын төв “Эраван” шүтээний дэргэд тэсэлсэн бөмбөгний улмаас 20 хүн нас барж, 125 хүн бэртсэн байна. Амь насаа алдсан 20 иргэний 5 нь Тайланд, 2 нь БНХАУ, 2 нь Хонгконг, 2 нь Малайз, 1 нь Сингапурын иргэн байсан бөгөөд 8 иргэний нэр, харьяаллыг тогтоогоогүй байна. Бэртсэн иргэдийг Бангкок хотын 11 эмнэлэгт байрлуулж …