Сэрэмжлүүлэг

Салхи-шуурга-2200x800

2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр баруун болон төвийн нутгаар, 24-ний өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 25-ны өдөр зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр баруун зүгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхи зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч хүйтэрнэ. Иймд:

-Иргэд, малчид салхи шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;

-Хур тунадас орох үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учирдаг тул жолооч нар баталгаатай зам, гүүр, гарам, гарцаар зорчиж, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг ханган, бензин, шатахууны нөөцтэй явах;

-Цас орж, цочир хүйтрэх тул тариалангийн аж ахуй эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …