ХОХИРОГЧДЫГ ХАЙЖ БАЙНА
Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид өөрийгөө Батжаргал, Цоож, Төрболд, Болор-Эрдэнэ, Төмөрөө гэх зэргээр хүмүүст танилцуулан, нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдээр явж их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдаж авна, одоо мөнгө өгөх хүн маань ирнэ, түр мөнгө өгч байгаач гэж бусдыг залилдаг этгээдийг илрүүлэн шалгаж байна.
Түүний жинхэнэ нэр нь Д.ОЛОН ЦООЖ. Гол төлөв Хүчит шонхор, Бөмбөгөр, Барс, Нарантуул, Олон улсын худалдааны төв зэрэг томоохон худалдааны төвүүдээр явж бараа ачуулна гээд худалдагчийг залилан мэхлэдэг 19-н үйлдэл нь тогтоогдоод байна. Иймээс энэ хүнд залилуулсан хүмүүс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хандана уу?
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 2-Р ХЭЛТЭС
Түлхүүр үгсэрэмжлүүлэг
Санал болгох мэдээ
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …