Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 7-9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.
2015 оны аравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төв болон говийн нутгийн баруун хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 07-ноос аравдугаар сарын 11-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд төв, зүүн зүгийн нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 7-9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан , говийн бүс нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө дулаарна.