Хуурамч зөвшөөрөл худалдан авахаас сэрэмжлүүлж байна

143667068155a1dad9930d8Замын цагдаагийн төв штабаас “Хуурамч А, Г” нэвтрэх үнэмлэх борлуулж, ард иргэдийг хохироосон гэх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газарт ирүүлжээ. Үүний дагуу холбогдох шалгалт явуулахад иргэн, У, Н, Б нар бүлэглэн хуурамч зөвшөөрөл зарж борлуулж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилтнууд илрүүлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.  Одоогийн байдлаар 21 ширхэг хуурамч зөвшөөрөл хураан аваад байгаа бөгөөд өмнө нь хэнд хэдэн ширхэг борлуулсныг шалгаж байгаа аж. Иймээс иргэдийг хуурамч зөвшөөрөл худалдан авахаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …