Сэрэмжлүүлэг

11701226_582357605238333_516001239972386903_nӨнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10 наас 2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 дуудлага мэдээлэл ирүүлсэнээс зам тээврийн осол хэргийн 822 дуудлага хүлээн авч ажилласан байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Наадмын өдрүүдэд Улаанбаатраас гадагш буюу хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явсанаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ихээр гарч осол хэргийн улмаас 18 хүн амь насаа алдсан байна. Амь насаа алдсан хүмүүсийн 4 нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 нь тээврийн хэрэгсэлээр зорчиж явсан, тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч нар байсан байна.
Иймд жолооч нар хөдөө орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгсэлийн хурдыг тохируулан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж, өөрөө болон зорчигчдоо заавал хамгаалах бүс зүүлгэж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …