Баяр наадмын өдрүүдэд үер усны аюулаас сэргийлээрэй

images-708x350 Ус цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар хот орчмоор 07 дугаар сарын 07, 08,12, 13-ны өдөр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-12 градус, бусад дүүргээр 13-18 градус дулаан, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй, 7 дугаар сарын дунд үе болон 3-р арав хоногийн дунд үеэр зарим нутгаар бороо орох төлөвтэй. Сарын 2-р арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр, 3-р арав хоногийн эхэн ба сарын эцсээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Иймд наадмын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг иргэд тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байж, гэр, орон байрныхаа аюулгүй байдлыг хангахыг  нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон …