Хүүхэддээ Нурофен эмийг өгөхгүй байхыг анхааруулж байна

content_5b04265d3a2c0eff38f34347154a6157d9a46c80“Салхин цэцэг туссан хүүдээ эмчийн заавраар нурофен эм өгсөн ч бие нь улам муудсан. Хэзээ ч битгий хүүхдэдээ нурофен өгөөрэй” хэмээн Английн иргэн Хэйли өөрийн фэйсбүүк хуудаснаа анхааруулжээ.

Хүүгийн ээж дөрвөн эмчээс асуусан ч дөрвүүлээ ибуфрофен агуулсан нурофен эм өгөхийг санал болгожээ. Тиймээс Хэйли эмчийн заавраар тус эмийг хүүдээ өгч эхэлсэн аж.

Эм өгч эхэлснээс хэд хоногийн дараа хүүгийн бие сайжрах биш улам дордсон байна. Хүү өмнөхөөсөө өндөр халуурч, салхин цэцэг улам их гарах болсон гэнэ. Хэйли эмчид энэ тухай хэлэхэд санаа зоволтгүй, жирийн салхин цэцэг гэж хэлсэн ч хүү нь улам дордож байгааг хараад сэтгэл зовнижээ.

content_1-21-1 content_2-1-1 content_4-1-1

Аргаа барсан бүсгүй нурофен эмний талаар судалж эхэлсэн байна. Нурофен нь үрэвслийн эсрэг эм бөгөөд халуун бууруулах үйлчилгээтэй, ибупрофен агуулсан эм аж. Гэвч тус эмийг хэрэглэхэд хүүгийн арьсанд салхин цэцэг гүн нэвчиж, өндөр халуурч, бие нь сульдаж хүндэрчээ. Улмаар хүүгийн цусанд халдвар орж, цусны өвчний эхний шатанд орсон нь удалгүй илэрчээ. “Бусад аав ээж нарт ибупрофен агуулсан эм хэрэглэхгүй байхыг анхаарууж байна. Ялангуяа нурофен таны хүүхдийн эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулах аюултай. Тиймээс үүнийг бүү хэрэглэ гэж гуймаар байна” хэмээн тэрээр сануулжээ. Азаар хүүгийн бие сайжирчээ. Энэ мэдээлэл цацагдсаны дараа Хүүхдийн Эрүүл Мэндийн коллежоос хүүхэд салхин цэцэг туссан тохиолдолд эцэг эхчүүд хянамгай байх хэрэгтэй. Хайхрамжгүй хандсан тохиолдолд маш хүнд өвчилдөг, аюултай өвчин болохыг анхааруулжээ.

Эх сурвалж: Eagle.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …