Хилээр буу, сум авч гарахгүй байхыг анхааруулж байна

4a19373f3bf345edgreat
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлд 06 дугаар сарын 08-ны өдөр ОХУ-ын иргэн Л.Ю “Toyota Prado” маркийн автомашины урд талын хайрцганд МР-645К маркийн Т11096682 дугаарын хийн гар бууг магазин, хийн баллон, 278 ширхэг сумны хамт хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Э.Наранбаатар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хил нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр тусгай хэрэгсэл, сумыг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …