Залуус ажлын байр голж, цалинг чамлаж байна

36f1db529053dc15b28982362be4da03Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна шинэ ажлын байр бий болгох зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар тус биржэд 470 гаруй нээлттэй ажлын байр байгаа юм байна. Тодруулбал удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, худалдаа үйлчилгээний болон мэргэжлийн, мэргэжлийн бус ажилтан зэрэг ажил эзнээ хүлээж байна.Мөн  зөөгч, тогооч, цахилгаанчин, үйлчлэгч, шатахуун түгээгч гэх мэтчилэн мэргэжил шаардаагүй ажлын байрны захиалга түлхүү ирдэг ч тус биржэд ханддаг ажил хайгчдын дийлэнх нь буюу 70 хувь нь бакалавр ба түүнээс дээш боловсролтой хүмүүс байдаг юм байна. Тэдгээр хүмүүст дээрх ажлын байрыг санал болгоход хийхийг хүсдэггүй улмаар мэргэжлээрээ ажилдгүй юмаа гэхэд мэргэжлийн бус ажил юу хийх вэ?гэхэд “Оффисийн, биед амар, хотын төвд байрлалтай ажил байвал хамаагүй гэж хариулах нь элбэг байдаг гэлээ. Залуучууд ажил олддоггүй гэж гомдолдог хирнээ ажлын байр, орчин нөхцөлийг нь голох, цалин чамлах байдал ихсэх хандлагатай болжээ.Иймд аливаа ажлыг багаас нь эхэлж хөдөлмөрлөөд түүнийхээ үр шимийг хүртэж амжилт гарган ажиллаж, амьдрахыг хүсдэг залуучуудад ажлын байр хангалттай байгааг дуулгаж байна.

76538afffe27031053b2741f4d0dd85f

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …