2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Архины хордлого, Нийслэлд:
2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 3-ны хооронд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас нийт 638 хүн хандаж, 30 хүн (4.7%) хэвтэн эмчлэгдэж, 3 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 10.6% (68)-аар нэмэгджээ.
Эх сурвалж: НЭМГ
Малын галзуу өвчин, албан:
Булган аймгийн Гурванбулаг, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд малын галзуу өвчин бүртгэгдэж, 2 мал (үхэр, ямаа) өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Тухайн газруудад хязгаарлалтын дэглэм тогтоожээ.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
2 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23795 хүн өвчилж, 9553 хүн (40.5%) нас барсан байна. 2 дугаар сарын 18-аас хойш 410 шинэ тохиолдол, 224 нас баралт нэмэгджээ. Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 99 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.
Эх сурвалж: ДЭМБ