Согтуу жолооч осол гаргасны улмаас 3 хүн гэмтлээ

sogtuu914297473201503050259

2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр   Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт дуудлага мэдээ мэдээлэл 273 хүлээн авснаас зам тээврийн ослын  208 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 7 гарч, 9  хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Зам тээврийн осолд  2 хүүхэд бүтгэгдсэн  байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 5 үүнээс жолооч 4, явган зорчигч 1, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:БЗД-ийн нутаг  Энхтайваны өргөн чөлөө Батлан хамгаалах яамны  урд замд Т.Spacio  маркийн авто машины жолооч Л нь Т.Марк-2 маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж  зорчигч 3 хүн гэмтсэн. Т.Spacio  маркийн авто машины олооч Л нь согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Согтуурлын зэрэг 1.81%-тай байсан байна.

Тиймээс  согтууруулах ундаа хэрэглэх үедээ машин барихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …