Нийгмийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулав

23293bd5f24536bbigНийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах хуулиудын төслийг боловсруулж, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их хурлаар батлуулав. Үүнд:

Нийгмийн даатгалын тухай хуульд
http://www.legalinfo.mn/additional/details/2114?lawid=390

•   Цаатан иргэдийг нийгмийн даатгал хамрагдуулж нийгмийн баталгааг хангах талаар;
•   Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг тогтоох субьектыг  тодорхойлох талаар;
•   Ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах цалингийн дээд хэмжээг тогтоох талаар;
•   Нийгмийн даатгалын үйл ажиллагааг Төсвийн тухай хуульд нийцүүлэх талаар;
•   Нийгмийн даатгалд хамрагдах заалтыг тодорхой болгов.

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд
http://www.legalinfo.mn/additional/details/2115?lawid=383

•   Бүтэн өнчин буюу 2 тэжээгч нь нас барсан үеийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоох талаар;
•   Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 16-19 насны хүүхдүүд сургуульд сурч байгаа гэсэн тодорхойлтын талаар;
•   Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох нөхцлийн талаар;
•   Тэтгэвэр бодуулсан 5 жилийн дундаж хөдөлмөрийн хөлсийг өөрчлөх талаар;
•   Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хугацаанд нь авч чадаагүй хүндэтгэх шалтгаантай байсан хугацааны талаар;
•   Тэтгэвэр тогтоолгохдоо ижил ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэх талаар;
•   Тэтгэвэр тогтоолгохдоо тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил, сар тутамд нэмж тооцох хувийн талаар.

  Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд
http://www.legalinfo.mn/additional/details/2117?lawid=382

•   Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг батлах субьектын талаар;
•   Ажилгүйдлийн тэтгэмжийг хугацаанд нь авч чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацааны талаар;
•   Ажилгүйдлийн тэтгэмжийг сард бүтнээр нь болон хувааж олгох талаар;
•   Ажлаас халагдсан шалтгаанаас үл хамааран ажилгүйдлийн тэтгэмжийг олгох талаар;
•   Хөдөлмөрийн хуульд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг авдаг эсэхээс үл хамааран ажилгүйдлийн тэтгэмжийг олгох талаар.

  НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний  тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд
http://www.legalinfo.mn/additional/details/2116?lawid=385

•   Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сар  ажил, хөдөлмөр эрхэлж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн  бол  тэтгэврийн хэмжээг  өөрчлөн тогтоох талаар.
Эдгээр асуудлуудаар нийгмийн даатгалы багц хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг оруулав. Эдгээр хуулиудыг 2015 оны 07 дугаар сарын 01-нийн өдрөөс эхлэн мөрдөх юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …