Яруу найраг, үргэлжилсэн үгийн хос ном нээлтээ хийлээ

11042174_1423487484612439_1837023529_nШинийн 15-ны билэгт сайн энэ өдөр 2 шинэ номын нээлт боллоо. “Шинэ Монгол” утга зохиолын нэгдлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч Э.Үржинхандийн шүлгийн түүвэр болох “Алсын гэрлийн хэлтэрхий”, гурвалсан туужийн “Хэзээ ч оройтохгүй” номуудын нээлтийн баяр өнөөдөр “Интэр” номын дэлгүүрт боллоо. Шинэ номын нээлтэнд үе үеийн яруу найрагч, зохиолч, уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Тэрбээр яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг хос морьтон уран бүтээлч төдийгүй ӨМӨЗО-ын “Солонго” сэтгүүлийн редактороор ажилладаг аж. “Хэзээ ч оройтохгүй” тууж нь БНСУ-д хэвлэгдсэн бөгөөд “Солонгос Монгол мэдээ” сонинд нийтлэгджээ. “Алсын гэрлийн хэлтэрхий” ном нь 12.000 төгрөг бол “Хэзээ ч оройтохгүй” тууж нь 18.000 төгрөгөөр “Интер” номын сангаар худалдаалагдах гэнэ. Өнөөдөр энэ хоёр номны аль нэгийг худалдаж авбал нэгийг нь бэлэглэх ажээ.

11040106_1423487371279117_1127433288_n

11015948_1423487527945768_918534940_n

Ш.Ганчимэг

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …