Оюутнууд дадлагаа хийгээд ажилд орох боломжтой

b15e17dfad1433235a5f051d210fe5faЗалуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж нь “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй  хугацааг үдлээ. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож байгаагаараа оюутан залуучууд болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа юм. Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууддадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж,ажлын дадлага туршлагай болох боломжтой. Үүнээс гадна ажил олгогчдын хувьд хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байгаа дадлага туршлагатай боловсон хүчнийг бий болгож,ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн үүсгэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай юм.Өнөөдрийн байдлаар 19 оюутан өөрсдийн мэргэжлээр дадлага хийж байна. Тэдгээрийн нэг бол Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харъяа БУХС-ийн Олон улсын эдийн засгийн 4-р дамжааны  оюутан Б.Ану юм.  Тэрбээр Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээр зуучлуулан “СҮҮ” ХХК-дмэргэжлээрээ дадлага хийж, амжилттай хамгааллаа. “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөроюутан бүрт нээлттэй тул хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд болон ажил олгогч байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

ea5b5ca09470310138767ee99e1b04b6

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …