30997.38 тонн хогийг ландфил технологиор дарж устгажээ

f5ae1e7722d64d97f10a0ceb497d1b7cУлаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв  нь 310005 утсан дээр иргэдээс нийтийн үйлчилгээ, инженер хангамжийн байгууллагуудтай холбоотой санал хүсэлт, гомдлыг авч шийдвэрлэдэг.  Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 146 хүсэлт, гомдол ирснийг холбогдох байгууллагуудад уламжлан бүрэн шийдвэрлэсэн байна.

Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нь Морин даваа, Цагаан даваа, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгүүдийн авто пүүнүүдийг “Стандарчлал хэмжилзүйн үндэсний төв”-өөр баталгаажуулж, байнгын ажиллагаатай ажиллаж байна. Өнгөрсөн 14 хоногийн хугаацаанд гурван хогийн цэгт 30997.38 тонн хогийг ландфил технологиор дарж устгажээ. Мөн авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Намьянжугийн гудамжинд 189, Сонгинохайрхан дүүргийн 5 шарын уулзвараас презерийн уулзвар хүртэл 153, Үйлдвэрчний эвлэлийн гудамжинд 9, Хан-Уул дүүрэг 19-ын буудал орчимд  урсгал тусгаарлах 40 хайсыг шинээр нэмж тавьсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

  Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын …