Үг, үйлдлээ хянаж яв л даа, Ерөнхийлөгч минь

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь иргэд, олон нийтийг бухимдуулж, огцруулах талаар ч асуудал хөндөгдөж эхэллээ.

downloadХамгийн ойрын жишээ гэвэл татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шүүхээс 5-6 жилийн ял сонсож, эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ. Гэвч тэдгээр нөхөд уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийг болон Монгол Улсыг уландаа гишгэн 35 тэрбум төгрөгөө төлөхгүй хэмээн мэдэгдээд гадагшаа явж орхив.

Уучлалын талаар эрхэм Ерөнхийлөгч маань олон нийтийн өмнө зоригтойхон тайлбар хийж чадахгүй цахим сүлжээний цаанаас “Улсаа муулуулах уу? Өөрийгөө муулуулах уу? Гаргахад хүнд шийдвэр байлаа” гэсэн утгаар халхавчлаад өнгөрсөн.

Тэгвэл гадны зарим хэвлэлүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-д айлчлах үеэрээ “ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойруулан төмөр зам тавих асуудалд Монгол Улс оролцоход бэлэн” гэх утга бүхий зүйл ярьсан талаар шуугиж эхэлсэн.

Тэрбээр гуравдугаар сарын 2-4-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцохын зэрэгцээ Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсон.

Түүний хэлсэн энэхүү хариуцлагагүй мэдэгдлийн талаар Монголд ч шуугиж байна. Тэгвэл эрхэм Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудсаар дамжуулан худлаа мэдээлэл болохыг хэлжээ.

1380036_1559178137666716_3678326050279854325_nЭх орондоо төдийгүй гадаад улс оронд төрийн өндөр дээд уулзалт хийхдээ хүртэл их бага хэмжээгээр хэл аманд өртөж, гадна дотны хэвлэл мэдээллээр чичлүүлээд авдаг эрхэм Ерөнхийлөгчийн  хувьд хонин жил  тун ч муухан эхлэв бололтой.

Учир нь дуучин С.Жавхлангаас авахуулаад байгууллага, нэгдэл, холбоо, төрийн бус байгууллагууд нэгдэн 2015 оны 03 сарын 07-нд Чингисийн талбайд “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүрэгт ажлаа өгч, огцрох шаардлагатай юу” гэсэн асуулт бүхий санал асуулгыг ард иргэдээс асуух гэж байна.

Г.Эрдэм

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …