Автомашины албан татвар, агаарын бохирдол болон авто зам ашигласны төлбөрийн талаар

365eb8c02315ed02495dd77ff3b58538Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталлаа.
Шинэчлэсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 3,8-аар төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургаадугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломжийг олгож байна. Мөн та автомашиныхаа улсын дугаараас хамааран 4,5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу 3 сард ч татвараа төлөх боломжтой. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar.mn” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудаас авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна. Одоогоор Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа   Цагийн хуваарь
1 Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00
3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30
5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-17.30
6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/   2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс  БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
9 Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн  байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
10 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
11 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд  08.30-18.30
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
Авто тээвэрийн болон өөрөө явагч
   хэрэгсэлийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах
Төлбөр
( төгрөгөөр )
СО2  хийн
Ялгарал(г/км)
СО2  (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хїртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
/төгрөгөөр/
Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ
1 Суудлын Такси 30000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000
3 2001-3000 30000
4 3001 дээш 40000
5 Ачааны 1 тн хүртэл 40000
6 1-2 тн 45000
7 2-3 тн 50000
8 3-5 тн 55000
9 5-8 тн 60000
10 8-10 тн 65000
11 10 тн-с дээш 70000
12 Автобус 15  хүртэл 40000
13 15-аас дээш 60000
14 Цистерн 50000
15 Тусгай 40000
16 Чиргүүл 30000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000
18 Технологийн 60000
19 Бага оврын 30000
20 Мотоцикл,  мопед 2 дугуйт 10000
21 3 дугуйт 10000
НИЙТ ДҮН

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …