МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан Монголын Зохиолчдын эвлэл, “ХЯЗГААРГҮЙ ДУУЛАЛ” ТББ хамтран “ӨРГӨН ХОРВООД ХҮН ХАЙРААР ДУТАЖ БОЛОХГҮЙ” уриан дор утга зохиолын “100 ЯРУУ НАЙРАГЧ — 100 ХАЙРЫН ШҮЛЭГ” өдөрлөгийг “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-д 2013 оны 06 сарын 30 — нд зохион явуулах гэж байна.
Өнөөгийн нийгэмд хайр энэрэл, хүнлэг сэтгэл дутмаг байгаагаас үүдэн гэр бүлийн халуун дулаан амьсгал үгүй болж гэмт хэрэг, зүй бус үйлдлүүд олшрох болсон. Тиймээс нийгэм, гэр бүлд сайн сайханыг даллан дуудагч хайрын үнэ цэнийг олон нийтэд ухааруулах, утга зохиол, яруу найрагаар дамжуулан амьдралын гэрэл гэгээ, үнэ цэнийг олоход нь туслах зорилготой үе үеийн яруу найрагчдын үнэ төлбөргүй “Хайрын шүлгийн уншлага” өдөрлөгийн зорилго орших юм.
Санал болгох мэдээ
“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно
НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …