Улаанбаатарт 10-12 хэм хүйтэн байна

8a31c6b4c50f11c1bigМалчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2015 оны гуравдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр 10-12 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …