Балетчин, МУГЖ Д.Алтанхуяг соёлын элч боллоо

olloo_mn_1425703072_odГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн МУГЖ, балетчин Д.Алтанхуягт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.  Тэрбээр уг гэрчилгээг ХБНГУ-ын Берлин хотноо болсон “ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр уг өгчээ.

Ёслолын арга хэмжээний үеэр сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу бүжигчин таныг Монгол Улсын Соёлын элчээр ийнхүү өргөмжилж байна. Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гээд уран бүтээлийн арвин амжилтыг хүсэн ерөөжээ.

Балетчин Д.Алтанхуяг нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон 3 дахь иргэн болов.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …