Гүйцэтгэх захирлуудын сургалт элсэлтээ авч эхэллээ

000_ceo_b“Эм Эл Си Трайнинг” ХХК-аас тогтмол зохион байгуулдаг Монголын компаниудын Гүйцэтгэх захирлууд, удирдах түвшний ажилтнуудад зориулсан “СЕО Коллеж” сургалт 2015 оны 3 сарын 12-нд эхлэн 15 хоногийн турш хичээллэнэ.

Олон улсын ЕМВА хөтөлбөрөөр хичээллэх “СЕО Коллеж”-ийн цогц сургалтанд Монголдоо танигдсан бизнесийн байгууллагуудын шилдэг удирдлага, Гүйцэтгэх захирлууд багшлахаас гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн Удирдах зөвлөлийн дарга Д.Энхбат, MCS Группийн Дэд ерөнхийлөгч Л.Мягмаржав нар Зочин багшаар уригдан оролцож илтгэл тавина. Сургалтанд хамрагдах компанийн Гүйцэтгэх захирал, удирдах ажилтнууд “СЕО коллеж”-ийн сургалтын агуулгын дагуу бизнес аялалд оролцож “IT Zone” ХХК, “MCS Coca Cola” ХХК, “АПУ ХК”-ийн үйл ажиллагаатай нь танилцах боломжтой.

Дашрамд дурдахад тус коллежид суралцсанаар монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг “СЕО ассоциаци”-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, “СЕО коллеж”-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах “СЕО update” хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, “СЕО Коллеж”-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

CEO_23a_YYh6xfc

CEO_23b

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7010-1839, 7011-1839 утсаар авна уу.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …