Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 21 хоногт нийт 1005 гомдол мэдээлэл ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 10,2%-иар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 7.6%-иар буурсан бол захиргааны шинжтэй зөрчил 22.9%-иар өссөн байна. Зөрчлийг шалгаж нийт 2425.0 мянган төгрөгний торгууль ногдуулсан байна.
Харин Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 21 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2571 гомдол мэдээлэл ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 3,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Налайх дүүрэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах 12, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах гараагүй, бусдын бие мах бодид гэмтэл учруулах 16, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 13, бусад 18 гарчээ. “Сар шинийн баяр”-ын өдрүүд болж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар дүүргийн Цагдаагийн хэлтэс нь өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэгт шилжиж бие бүрэлдэхүүн зөрчил дутагдалгүй бэлэн байдлыг хангаж ажилласан байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 21 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 3886 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос өссөн үзүүлэлттэй байна. бусдын эд хөрөнгшийг хулгайлах, танхай, хүчин, бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн гаралт өссөн бол булаалт, дээрэм, зальлан, бусад гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна.
Харин Баянзүрх дүүрэгт нийт 4123 дуудлага мэдээлэл ирснээс захиргааны шинжтэй 1554, гэмт хэргийн шинжтэй 706 дуудлага иржээ. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 2 хувиар өссөн, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 15,2 хувиар тус тус буурсан үзүүлэлтэй байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар нийт 3360 зөрчил илрүүлснээс 3076 хүнд 20,110,500 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Багануур захиргааны зөрчлийн шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 82 нэгжээр буюу 54,6 хувиар өссөн байна. Мэдээллийн 43 нь гэмт хэргийн шинжтэй, 189 захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулиудыг сурталчилах, Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн гал унтраах болон ой хээрийн түймэр унтраах автомашин техник, багаж хэрэгсэл, холбогдох дүрэм, журмыг танилцуулах ажлыг зохион байгуулжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …