Нийслэл хөрөнгө оруулалтаа танахгүй

f1f8ef774b49ee2ba46ef38ee3422415Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.  Нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.

Зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асууудал хариуцсан орлогч Н.Батаа энэ 7 хоногт НИТХ-ын ээлжит хуралдаанаар төсвийн тодотголоор барьсан асуудлаа товч танилцуулж, холбогдох албаныханд үүрэг өглөө. Нийслэлийн төсвийг танах бодлого барилгүйгээр цаашдаа өмнө нь хийгдэж байсан бүтээн байгуулалтын ажил, цаашид хийх ажлуудынхаа эрч хүчийг нэмэгдүүлэх зорилготой төсвийн тодотголыг өргөн барьсан. Энэ саналууд хэлэлцээд батлагдвал шуурхай зохион байгуулана. Өнгөрсөн 7 хоногт “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 10 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа.  Бидний төсөөлж байснаас 3 дахин их буюу 3 тэрбумын ашиг олсон. Иймээс төсвийн тодотголыг байнгын бус татварын орлогоос бүрдүүлэх буюу газрын дуудлага худалдааг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд 225 га газрыг дуудлага худалдаанд оруулах санал болон өмч хувьчилалын жагсаалтыг өргөн бариад байна. Харин энэ жил үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний журам батлагдан гарахтай уялдуулаад үл хөдлөх хөрөнгийн албан татвар, том аж ахуй нэгжүүдээс олох хүү торгуулийн албан татварын өөрчлөлтүүдийг тооцон төсвийн тодотголыг өргөн барьсан.
Мөн дүүргийн Засаг дарга нарт худалдан авах ажиллагааг эрчимжүүлж зохион байгуулахыг үүрэг болгов. Баянгол дүүргээс нийслэлийн Засаг даргын 2009 оны захирамжаар олгосон нийтийн эзэмшлийн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгох  хүсэлт ирсний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажлын хэсэг гарган шалгаж, эрх зүйн байдлыг нь тодорхойлоод судлахыг даалгалаа. Харин холбогдох албаныханд Худалдан авах ажиллагааг эрчимжүүлж байгаатай холбогдуулан концессийн ажлуудын гэрээг байгуулах, тендерүүдийг зарлахад анхаарал тавьж ажиллаж, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын байгуулсан гэрээнүүдийг дүгнэх ажлыг зохион явуулж холбогдох албаныхан тайлангаа гаргаж өгсөн байх шаардлагатайг санууллаа. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хөрс болон бохирын ус хальж асуудал үүсээд байгаа талаар судлаж, зохицуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …