“Залуу хүн” цуврал лекцэнд ОУХМ Т.Санчир уригдлаа

c57c858d8d3da591939dd3e046358f87Монголын Залуучуудын Холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын 2 дахь лекц тун удахгүй болох гэж байна. Анхны зочиноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан. Тэгвэл  энэ удаад  оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарч Азийн 20 орчим орны шилдэг найман сагсчны нэгээр шалгараад буй олон улсын хэмжээний мастер, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир уригдаад байна. Тэрээр “Боломж бүрээ ашигла” гэсэн сэдвээр залуустайгаа  нээлттэй ярилцах юм.

Инчёны Азийн наадамд шөвгийн наймд шалгарсан түүхэн амжилтыг үзүүлж Монголын шигшээгийн нэрийн хуудас болсон Т.Санчирын уран чадварлаг тоглолт, олон улсын дасгалжуулагчдыг гайхашруулж, бидний бахархалыг 2014 онтой мөнхөлж байсныг олон хүн санаж байгаа бизээ. Мөн тэрээр оны өмнөхөн МЗХ-оос зохион байгуулдаг Next stop наадамд оролцож МЗХ-ны нэр хүндтэй шагнал болох  “Амжилтын Алтан од”-оор энгэрээ мялаасан,  “Оны  онцлох хүн”  болсон гээд л түүний амжилтын  цуваа тасраагүй явна. Иймд түүний амжилтын  түүхээс хуваалцаж сонирхолтой яриа өрнүүлэхийг хүссэн залуус 2015 оны 3 сарын 13-нд  МЗХ-г зориорой. Лекц яг цагтаа буюу 17:37 минутандаа эхэлнэ. Энэ удаагийн тайзны засалтыг “Olimpus” спортын төрөлжсөн барааны их дэлгүүр дэмжин ажиллах юм байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …