Компанийн гүйцэтгэх захирлуудад зориулсан “Ceo college” сургалтын бүртгэл үргэлжилж байна

1MLC Training ХХК /хуучнаар Лектор төв/ 2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, салбар, охин компаниудын захирал, байгууллага болон нэгж, албадын удирдах түвшний ажилтнууд, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй боловсон хүчинд зориулан 15 хоногийн “CEO College” сургалтыг 6 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Энэ оны 1 сарын 14-өөс 30-ны хооронд тус сургалтын 22-р элсэлтийг авч 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгуулаад байна. Дараагийн сургалт буюу 23-р сургалтыг  3 сарын 12-оос 28-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.

2Сургалтын хөтөлбөрийн хувьд Стратегийн удирдлагын 3 шатлал буюу эхний 5 хоногт Үйл ажиллагааны түвшин, 2 дахь 5 хоногт Бизнесийн түвшин, 3 дахь 5 хоногт Корпорэйт түвшний сэдвийг тус тус хамардаг байгаа. Мөн сургалтын явцад 3 удаа бизнес аялал /АПУ ХК, IT Zone ХХК, MCS Coca Cola ХХК/ болон 3 Зочин багш /MCS Группийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан өдгөө УИХГишүүн Л.Энх-Амгалан, MCS Группийн Дэд Ерөнхийлөгч Л.Мягмаржав/ оролцож мэдлэг, туршлагаасаа “CEO College”-ийн суралцагсадтай хуваалцдаг.

Дашрамд дурдахад тус коллежид суралцсанаар монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг “СЕО ассоциаци”-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, “СЕО коллеж”-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах “СЕО update” хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, “СЕО Коллеж”-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

 3

MLC Training ХХК-аас 2009 оноос эхлэн 6 дахь жилдээ зохион байгуулж буй “CEO College” сургалтыг өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй компанийн эзэд, Гүйцэтгэх захирал, нэгж, албадын удирдах ажилтнууд, удирдах ажилтны нөөцийн жагсаалтад байршсан ажилтнууд төгссөний 68% нь Гүйцэтгэх захирал, CEO, 16% нь нэгж албадын захирлууд, 16% нь ахлах, дунд шатны менежерүүд байв. Насны ангилалаар, дийлэнх олонх нь буюу 31-40 насныхан 54%, 20-30 насныхан 27%, 41-50 насныхан 17% тус тус байна.

4Харин хүйсийн хувьд, 67% нь эрэгтэй, 33% нь эмэгтэй захирлууд тус тус хамрагдсан байна.

5Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7010-1839, 7011-1839, 91114004 утсаар хандана уу.

Хаяг: Бага Тойруу-43, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Улаанбаатар, 14200, Монгол Улс

(Залуучууд Зочид буудал, Д корпус, 4 давхар)

Эх сурвалж: www.mlctraining.mn

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …