Ногоон байгууламжийн 100 цэцэрлэгч бэлтгэх сургалт эхэллээ

p19g0j6dr81sv01lop1bk2vq31huv4Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар их сургууль хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх  сургалтаа эхлүүллээ. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын дадлагыг эзэмших юм. Сургалтыг Улаанбаатар их сургуулийн мэргэжлийн багш нар удирдан явуулна. Дэлхийн хотуудад нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн талбай 20-25 м2 байдаг. Харин Монгол улсад энэ хэмжээ 4-5 дахин бага байдаг. Тиймээс  агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулан дуу чимээг багасгадаг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Цэцэрлэгчдэд илүү их мэдлэг,чадвар эзэмшүүлэхэд нийслэлээс анхааран сургалт явуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

p19g0j6dr810hk1q3ipd416m21cak3

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …