ССАЖЯ-ыг энэ сарын 18нд дуудлага худалдаагаар оруулна

images4Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэд “Авто импекс” ХК-ийн байр, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилгыг судлан, мэргэжлийн дүгнэлт гаргасан билээ. Мөн ССАЖЯ буюу Засгийн газрын Х байрыг эзэмшил газрын хамт дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Энэхүү орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг барих юм.

Тэгвэл уг шийдвэрийн дагуу энэ сарын 18-нд ССАЖЯ-ны байрыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Дуудлага худалдааны анхны үнэ таван тэрбум 940 сая төгрөг юм байна. Дээрх барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул ийнхүү дуудлага худалдаанд оруулж байгаа аж.

Энэхүү ажлыг энэ жилийн эхний улиралд багтаан ашиглалтад оруулахаар Засгийн газраас үүрэг өгсөн билээ.

эх сурвалж: emch.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …