Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц баригдана

downloadӨчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг “Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Хөрөнгө оруулалтын газрын даргад зөвшөөрлөө.

Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгуудын цахилгаан ачааллын хэтийн төлвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа юм. Цахилгаан станцын барилга угсралтын ажил 4 жил, ашиглалтын хугацаа 21 жил байхаар гэрээнд тусгажээ.

Концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан сүлжээнд холбох, төмөр зам, авто зам, бусад барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгалаа.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …