Олон улсын хөлбөмбөгийн холбооноос захидал ирүүлжээ

815490554ff093aa2c8191

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн захиа ирүүллээ.

Уг захиандаа таны мэдлэг туршлага монголын хөлбөмбөгийн тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө миний бие хувийн зүгээс болон ОУХБХ-ны зүгээс туслаж дэмжихэд бэлэн байх болно. Мөн цаашдынхамтын ажиллагаа болон хөлбөмбөгийн спорт болон түүний удирдлагатай хамаарах аливаа холбогдох асуудлаар ярилцахыг хүсвэл ОУХБХ-ны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэж дурьдсан байна.

Үүнээс гадна Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/, Японы Хөлбөмбөгийн Холбоо болон Кувейтийн Хөлбөмбөгийн Холбооноос мөн баяр хүргэсэн захидал ирүүлжээ.

10866993_670660906378470_200861739_n

эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …