
Энэ үйл ажиллагааг шинжлэх ухааны “Чарлэнд Магий” сургуулиас зохион байгуулж байгаа бөгөөд 3-18 насныханд зориулсан хөгжөөнт үзүүлбэр сургалтыг Улаанбаатар хотод хийхээр болжээ.
Хичээлийн хүрээнд:
– Чийгийн хорхойн үзүүлбэр
– Илбийн үзүүлбэр
– Хориотой зүйл
– Харанхуй илбэ шид гэсэн 4 төрлөөр хичээл зааж, сургалт явуулах юм байна.

ОХУ-ын Эрхүү хотын “Чарлэнд магий” шинжлэх ухааны сургуулийн удирдагч Дарьяа Бокова Витальевка: Хүүхдээ инээж хөөрч байхыг харахыг хүсдэггүй эцэг эх гэж үгүй. Тиймээс илбийн урлагаар гэнэтийн бэлэг барихыг уриалж байна.
Сургалт болон шоу үзүүлбэрийн талаар www.charland.mn charland-mn@mail.ru хаягаар болон 96869090 утсаар холбогдох боломжтой ажээ.
Л.Цэрэндолгор