13 настай охины жинг хасах гээд үхэлд хүргэсэн хэрэг гарчээ

Жудо бөхөөр хичээллэдэг 13 настай охины жинг нь хасах гээд амь насанд нь хүрсэн хэрэг Дундговь аймагт гарчээ.


e8ac098fa50e90858b14cb4169cf0c2aДундговь аймгийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдөр болох байж. Энэ тэмцээнд оролцохоор Эрдэнэдалай сумаас ирсэн 13 настай охин өмнөх өдөр нь нас баржээ.

Охины биеийн жин барилдах жингээсээ их байсан тул багш нь түүнийг “Жингээ хас” хэмээн нэлээд удаан гүйлгэн хөлөргөөд, дараа нь матраасанд ороосон аж. Энэ нь охиныг үхэлд хүргэх гол шалтгаан болжээ.

Багш нь тухайн үед дэргэд нь байгаагүй. Гадуур ажилтай яваад ирэхэд ийм хэрэг гарсан байсан гэж мэдүүлсэн ч камерын бичлэгт уг багш охины дэргэд сууж байгаа дүрс үлдсэн байна.

Түүнийг матраасанд ороосноос хойш 10 гаруй минутын дараа гаргаж авахад аль хэдийн клиник үхэлд орчихсон байж. Яаралтай тусламж дуудан, эмнэлэгт аваачихад зүрх нь арай гэж цохилж байжээ. Охин амьсгалын аппаратны тусламжтайгаар 2-3 цаг болоод нас барсан байна.

Дундговь аймгийн спорт хорооныхон багшид нь хоёр кг-аас илүү жин хасаж болохгүй гэдгийг мэдэгдэж, охиныг дээд жинд нь барилдуул гэсэн зөвлөгөөг өгсөн байна. Гэвч дасгалжуулагч зөвлөгөөг дагалгүй жинг нь хасах гэсэн нь ийн охиныг үхэлд хүргэжээ.

Д.Үржээ

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …