Ухаалаг гар утасны бага өртөгтэй программ хөгжүүлэгчид ухаалаг гар утсаар хүний бие дэх ДОХ болоод бусад өвчний вирусыг илрүүлэх шинэ программыг хөгжүүлж эхэллээ.
Энэ нь дусал цусны тусламжтайгаар тухайн шинжилгээний хариуг ердөө 15 минутанд л гаргаж чадах боломжтой юм байна.
Ухаалаг гар утсанд тусгай пластик хавтанг байршуулснаар түүн дээр нь цусны багахан дуслыг дусаах горимтой.
Харин шинжилгээний хариуг мэдрэгчээс ирүүлсэн сигналын дагуу тусгай аппликэйшны тусламжтайгаар гаргах юм байна. Уг гайхалтай технологийг Колумбын их сургуулийн судлаачид хөгжүүлж эхэлсэн бөгөөд тест үнэхээр хүний үхэх сэхэхийг хэлж өгөхөөр үр дүнтэй хөгжиж байгаагаас гадна хүний өөрийн цусыг маш сайн ялгаж чаддагаараа давуу гэдгийг хэлсэн.
Мөн өвчлөлийн шатыг ч тодорхойлох боломжтой гэнэ. Судалгааны баг шинэ технологийн хөгжлийн хүрээнд Рванда дахь 100 өвчтөн дунд туршилт явуулсан бөгөөд туршилтанд ДОХ-ын халдварт өртөх магадлал өндөртэй мөн жирэмсэн эхчүүдийг хамруулжээ.
Өөрөө хэлбэл шинэ технологийн тусламжтайгаар халдвар авсан эмэгтэйчүүдийн хүүхдийг ч хүртэл халдвартай эсэх, мөн эмчилгээ авах боломжтой эсэхийг тогтоохоор ажиллаж байна гэсэн үг юм. Харин судалгааны дүн мэргэжлийн лаборторийн түвшинд гарсан байна. судлаачид энэ үеэр “Элиса гэж нэрлэсэн бидний туршилт халдвартай эхийн урагт халдвар тогтсон эсэхийг тогтоож чадсанаараа илүү онцлог болсон.
Шинжилгээний маань хариу үндсэндээ хүний эмчилгээ авах боломжийг тооцоолж чадсан. Эрүүл мэндийн салбар технологийн салбартай маш нарийн уялдаж шинэ хуудас нээх цаг ирлээ гэж хэлмээр байна” гэжээ.
Харин энэ технологийг дэлхийн зах зээлд нийлүүлэхэд 10 жилийн хугацаа шаардлагатай бөгөөд дундаж өртгийг 30 еврогоор тооцоолсон байна.
Судалгааны баг шинэ технологийг ДЭМБ-д шалгуулж улмаар хөгжлийн шатандаа яваа улс орнуудад 10 жилээс хурдан хугацаанд нэвтрүүлж эхлэх төлөвлөгөө баримталжээ.