“21 худалдааны төв”-д гарсан гал түймрээс 4 иргэнийг аварлаа

b6cf6937b7f6d116fb184c5605280fcboriginalСонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 21 худалдааны төвд гал гарсан гэсэн дуудлага ирсний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн, мөн утаажилт ихтэй байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18, 29 дүгээр ангийн бүрэлдэхүүн нийт 56 албан хаагч шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа. Гал түймрийн улмаас түрээслэгч, үйлчлүүлэгч иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гаргаж, гал сөнөөгчид эрлийг шуурхай зохион байгуулж 5 давхарт байсан 0,8 – 52 настай 4 иргэнийг автомеханик шат ашиглан буулгаж эмчид шилжүүлэн өгсөн байна. Аварсан иргэдээс бэртэж гэмтсэн хүн байхгүй байсан. Одоогоор гал түймэр бүрэн унтарсан ба гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …