Удахгүй болох эр цэргийн баяр, зэвсэгт хүчний 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид нийт эрчүүддээ зориулан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээ энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд 19:00 цагаас тоглохоор болжээ.
Хүннү гүрний тухай өгүүлэх энэхүү түүхэн жүжиг хүн бүхний сэтгэлд омогшил, уярал, харуусал, ухаарлыг сүлэлдүүлэн өгөх билээ. “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу, тайзнаа эвшсэн нумнаас цойлох сумны шунгинан нисэх исгэрээн танд нэгэн хүчийг өгнө.
“Тэнгэрийн хүү” жүжиг төрийн тулга тойрсон цус, хөлс, нулимсны амтыг уярал, ухаарал, омогшил зангидан үзэгчдийн зүрхэнд тамгалахыг та сонирхоорой.