Монголд гэрэл зургийн анхны алба байгуулагдсаны 80 жилийн ой болно

10556248_804769116238107_7413791745545710619_nӨнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”-оос мэдээлэл хийв.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо энэ оны нэгдүгээр сарын 31-нд хоёрдугаар их хурлаа хийж, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн, дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж “нэгдсэн” хэмээх тодотголдоо илүү ойртон үйл ажиллагаагаа өргүүлж эхлээд байна. Энэ нь санаандгүй зүйл биш юм. Монголд гэрэл зургийн анхны алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож байна.

“Агшин бүрийг аргамжиж үлдэнэ гэдэг аяа юутай их хувь тавилан бэ” хэмээн Дармын Батбаяр гуай дуу алдсан байдаг. Уран зураг, дуу хөгжим, кино гэдэг шиг гэрэл зураг мөн л урлагийн нэг төрөл билээ.
1935 оны арванхоёр дугаар сарын 11-ний өдөр Сайд нарын зөвлөлийн хурлаар Ардын гэгээрүүлэх яамны сайдын илтгэлийн дагуу Монголд кино, зургийн газар байгуулах асуудлыг тусгайлан хэлэлцэж, 32 дугаар тогтоол гаргасан байдаг. Түүхийн баттай эх сурвалжид ингэж тэмдэглэгдэн үлджээ. Богд хаан Бадам гэдэг зурагчинтай байсан, Судар бичгийн хүрээлэнд Чойжинням гэдэг хүн зурагчнаар ажиллаж байсан тухай баримтууд ч бий.
11038126_804769096238109_2158317763672717328_nУлсын гэрэл зургийн газар, төвийн сонины гэрэл зурагчид болон ахуй үйлчилгээний гэрэл зургаар ойлгогдож байсан энэ салбар сүүлийн 20 гаруй жил хувь уран бүтээлчдийн ёстой л “бор зүрхээр” явж ирсэн бөгөөд нэгдэх, нэгдсэн нэг зохион байгуулалтанд орох, зурагчдаа шат шатны сургалтад хамруулж, орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэх, ур чадварыг нь сайжруулах, тэдний нэр хүндийг олон нийтэд дээшлүүлэх, ёс зүйг нь сайжруулах зэрэг олон ажлыг хийх шаардлагатай гэж үзсэн нь МГЗНХ-ны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэ зохион байгуулалтад оруулах гол шалтгаан болсон юм.
Тус холбоо нь тодорхой шалгуураар гишүүд элсүүлэх бөгөөд, гишүүддээ шинэ техник технологи нэвтрүүлэх, шинэ арга барилд суралцах, ерөөс дэлхийн жишигт дөхөж очиход нь бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагааныхаа багагүй хэсгийг зориулахаар төлөвлөжээ.
11060270_804769069571445_8559761960343303651_nГишүүд, дэмжигчиддээ зөвлөгөө мэдээлэл өгөх, консалтингийн үйл ажиллагаа явуулах ч төлөвлөгөө гаргажээ. Мөн гишүүддээ гэрчилгээ үнэмлэх олгох замаар тус холбоог төлөөлөх эрх олгох юм. Энэ нь хэрэглэгч захиалагчдад ойлгомжтой байхад тустай бөгөөд эргээд гэрэл зурагчиддаа хариуцлага тооцох боломжийг нээж өгах аж.

Мөн хоёрдугаар их хурлаар гэрэл зурагчдын Ёс зүйн зарчмыг баталсан байна. Үүнийгээ мөрдүүлэх ажилд болон гэрэл зурагчдынхаа бүтээлийг оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн хамгаалтанд оруулах, гадаад харилцааны олон асуудалд анхаарал хандуулах гээд МГЗНХ-нд төлөвлөсөн олон ажил байна.
10370982_804769129571439_3097938210309216561_n

Холбогдох утас: 9909 1754 99007032

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …