“Тусгаар тогтнолын ордон”-г барихад зарцуулсан хууль бус 11 тэрбум төгрөгийг буцааж төлүүлэхийг шаардлаа

11027502_405604779599042_2307629967781764187_nМонгол Ардын Намын төв байр болох “Тусгаар тогтнолын ордон”-г хууль бус санхүүжилтээр барьсан гэж өнөөдөр Зууны мэдээ  сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийв.

Тодруулж хэлэхэд 2008 оны 7-р сарын нэгний өдрийн үймээнээр Монгол Ардын Намын байрыг шатааж 14,6 турбум төгрөгөөр одоогийн “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс төтвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан гэж үзэж байгаа аж. Энэ талаар Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Хасбаатар хэлэхдээ: “Энэхүү хууль бусаар зарцуулсан 11 тербум төгрөгийг эргэн төлүүлэх асуудлыг энэ оны 04-р сарын 05-ны өдөр гэхэд авч хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нараас шаардаж байна. Хэрвээ 11 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төлүүлэхгүй бол тус намын улс төрийн үйл ажиллагааг зогсоож 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцуулахгүйг мэдэгдье” гэлээ.

Н.Тилеген

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …