“Зоонозын өвчний эрсдлийг бууруулах нь” сэдэвт зөвлөгөөн болно

288874_341171245966935_789570937_oМаргааш буюу энэ сарын 12-ны өдөр  “Зооноз өвчний эрсдлийг бууруулах нь” сэдэвт зөвлөгөөн болох гэж байна.

 Энэ удаагийн зөвлөгөөнд ЗӨСҮТ, 14 аймгийн ЗӨСТ-ийн удирдах ажилтнууд болон ЭМСЯ, ДЭМБ, МЭҮГ, ОБЕГ, Нэг эрүүл мэнд –D43 төсөлийн төлөөлөл оролцох юм.

Зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцэнэ.

Үүнд :

1. ЭМСЯ, ДЭМБ, МЭҮГ, Нэг эрүүл мэнд –D43 төслийг төлөөлж оролцогчид 3-4 илтгэл

2. Зоонозын өвчний тусламж үйлчилгээ, хяналт, тандалт, судалгаа шинжилгээний хүрээнд 2014 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг ЗӨСҮТ-өөс 7 илтгэл

3. Нийслэл, Дундговь,Увс, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн дарга нар тодорхой сэдвээр илтгэл тавина.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр ЗӨСТ-дийн 2014 оны ажлын үр дүнг дүгнэж, 2015 оны чиглэлийг тодорхойлох юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …