Дэлхийн цомын хүрэл медалтнууддаа баяр хүргэлээ

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга П.Бат-Эрдэнэ өнөөдөр Чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-оос хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдыг хүлээн авч баяр хүргэлээ.

11041377_1425552717739249_1382422059_nОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй зэрэгцэн медалийн буухиаг үргэлжлүүлсэн.

Энэ талаар өнөөдөр СТО-ы хурлын танхимд  хэвлэлийн хурал, мэдээлэл хийв. Хуралд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, дэлхийн цомын хүрэл медальт тамирчид оролцлоо.

11041421_1425552971072557_148520601_nМонголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр хэлэхдээ: “Манай тамирчид 4 багтай нийтдээ 32 удаагийн барилдаан хийж 20 ялалт авч 12 ялагдал хүлээсэн. Багийн дүнгээрээ 3-р байрт шалгарсан амжилт үзүүллээ. Гадны оронд зохиогдож байгаа Дэлхийн Цомын тэмцээнд анх удаа багаараа медаль авсан шинэ тохиолдол, түүхэн хуудсыг нээсэн баярт үйл явдал боллоо. Өнгөрсөн жил Японы Токио хотод болсон тэмцээнд багийн дүнгээр 5-р байрт орж байсан. Энэ жил 3-р байрт шалгарч багийнхаа амжилтыг ахиулсан. Тамирчдын хувьд гаргасан алдаа оноо, амжилт ялалтандаа дүгнэлт хийж цаашид бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж амжилт гарган Монголын ард түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

11060166_808841729164106_6126556914999404656_n 11015225_808841689164110_2678292338052567304_n

Ш.Ганчимэг

Эх сурвалж: өглөө.мн

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …