Удирдамжгүйгээр шалгалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцов

7fa941e36fb3d5649f1ea42248f5cbe2Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Нүхт тур” компанид удирдамжгүй шалгалт хийх талаар хуульд нийцээгүй үүрэг чиглэл өгч, хяналт шалгалтын давхардал бий болгосон Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбурамд МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд хариуцлага тооцож, сануулах сахилгын шийтгэл ногдууллаа.

Мөн тушаалаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т заасныг зөрчиж, удирдамжгүйгээр шалгалт хийсэн улсын байцаагчид хариуцлага тооцохыг У.Сосорбурамд үүрэг болгосны зэрэгцээ ажлын уялдаа холбоог сайжруулж, хяналт шалгалтын давхардал гаргахгүй байхыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нарт анхааруулсан байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …